АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-11 14:46:53

ЛОНДОН. /Reuters/. АНУ-д “2019-nCoV” коронавирусээр халдварласан тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчнөөр нийт халдварласан хүний тоо 13 болжээ. Энэ тухай АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлд дурджээ.  


Халдварын шинэ тохиолдол Калифорни муж улсын Сан-Диего хотод хоёрдугаар сарын 5-нд Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэнээс илэрчээ.


Өмнө нь АНУ-ын 37 муж улс дахь коронавирусний халдвар авсан байж болзошгүй 398 хүнд үзлэг хийсэн бөгөөд тэднээс 12-т  нь коронавирусний халдвар илэрсэн байна. 

Холбоотой мэдээ