Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 317 хүрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-07 15:02:26

ТОКИО. /NHK/. Шинэ төрлийн коронавирусний халдвар баасан гарагийн байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 317 тохиолдол илэрчээ.


Үүнээс Японд 86 /хөлөг онгоцон дээр байсан 61 хүнийг оруулсан/, Сингапурт 30, Тайландад 25, БНСУ, Хонконгт 24, Тайваньд 16Австралид 15, Малайзад 14, Германд 13АНУ, Вьетнамд 12, Макаод 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 


Мөн Францад 6, Канад, АНЭУ-д 5, Их Британи, Энэтхэг, Филиппинд 3, ОХУ, Италид 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги, Испани, Камбож, Финланд, Швед, Шри Ланкад тус тус 1 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконгт тус тус 1 хүн нас баржээ.


Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 31161 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 636 хүрчээ. Халдвар авсан хүмүүсээс 4821-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 1540 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Холбоотой мэдээ