ДЭМБ мэргэжилтнүүдийн уулзалт зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-06 09:29:35

ЖЕНЕВ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын талаар хэлэлцэх хоёр өдрийн уулзалтыг ирэх мягмар гарагаас зохион байгуулахаар төлөвлөж байна.


“Швейцарын Женев хотод шинжээчид, анагаахын ухааны салбарын мэргэжилтнүүд, бусад төлөөлөгчийг урих болно” гэж ДЭМБ лхагва гарагт мэдээлжээ. Энэхүү уулзалтын үеэр уг вирусийг эсэргүүцэх үр дүнтэй эмчилгээ, вакциныг гаргах зэрэг сэдвээр хэлэлцэх ажээ. Мөн ДЭМБ санхүүгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг гишүүн орнууддаа уриалжээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад ирэх гурван сарын хугацаанд дэмжлэг үзүүлэхэд 675 сая ам.доллар шаардлагатай ажээ. Одоогийн байдлаар шинэ төрлийн коронавируст тохирсон үр дүнтэй эмчилгээ байхгүй байна гэж ДЭМБ-ын төлөөлөгчид мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ