Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-06 11:34:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/16 дугаар захирамжийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан юм. Уг захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх байгууллагын цагийн хязгаарыг 08:00 цагаас 22:00 цаг байхаар өөрчлөх. Мөн цахим тоглоомын газар болон олон нийтийг хамарсан бусад үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэр гарсан юм. Иймээс эл захирамжийг хэрэгжүүлэн ажиллахыг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.

 

Холбоотой мэдээ