Хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-03 12:30:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нд сэргээж байна гэдгийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос мэдэгджээ.


Допингийн эсрэг үндэсний төвөөс 2017 оны 12 дугаар сард бөхчүүдээс допингийн гэнэтийн шинжилгээ авахад Монгол Улсын гарьд Ө.Бат-орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрч барилдах эрхээ хоёр жил хасуулсан юм.


Энэхүү хоёр жилийн хугацаа дуусч МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж улсын гарьд Ө.Бат-орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг өнгөрсөн сард сэргээсэн бөгөөд Б.Пүрэвсайхан зааны барилдах эрх өнгөрсөн бямба гарагаас ийнхүү сэргэлээ.   

Холбоотой мэдээ