НҮБ: ЕХ илүү олон цагаачид туслах хэрэгтэй

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-23 12:14:42

НҮБ. /ANADOLU/. Европын Холбооны /ЕХ/ цагаачид болон дүрвэгчдийг тараан суурьшуулах хөтөлбөрийг НҮБ шүүмжлээд, “Энэ хөтөлбөр байдлыг тогтвортой болгоход хангалтгүй” гэлээ.

ЕХ удаа дараа уулзалт зохион байгуулан цагаачлалын хямралыг хэлэлцэж байгаа юм.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 160 мянган дүрвэгч болон цагаачийг хүлээж авах Европын шийдвэр цагаачлалын хямралыг шийдвэрлэхэд хангалтгүй ажээ.

Грек болон Италид далай тэнгисээр очиж буй цагаачдыг хүлээж авах хангалттай байр сууц бий болгохгүйгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж тус газар үзэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд