Шинэ төрлийн коронавирус Италид илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-01-31 12:08:32

РОМ. /ТАСС/. Италид ирсэн Хятадын хоёр жуулчнаас шинэ төрлийн “2019-nCoV” коронавирус илэрсэн тухай “ANSA” агентлаг тус улсын Ерөнхий сайд Жузеппе Контегийн мэдээллээс иш татан уламжилжээ.


БНХАУ-ын Ухань хотоос ирсэн хоёр жуулчныг лхагва гарагийн орой Ром хотын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд хүргэжээ. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хамт явж байсан хүмүүсийг мөн тус эмнэлэгт тусгаарласан байна.


Италийн Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца Хятадтай хийж буй агаарын харилцааг зогсоох шийдвэр гаргасан байна. “Бид урьдчилан сэргийлэх ийм арга хэмжээ авсан Европын анхны улс юм” гэж тэрбээр мэдэгджээ.


Холбоотой мэдээ