Хүнсний захуудыг хаахгүй тул бараа нөөцөлж үнэ хөөрөгдөхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-30 15:53:05
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баян-Өндөр сумын хэмжээнд гуравдугаар сарын 2 хүртэл олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, спорт, урт богино хугацааны сургалт, семинар, цахим тоглоомын төв, секц дугуйлан, фитнес, тоглоомын газруудын үйл ажиллагааг түр хаахаар боллоо.  

Мөн хүнсний болон мал амьтны гаралтай ил задгай худалдааны хяналтыг сайжруулах, томоохон худалдааны төвүүдийг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол хүргэж ажиллах захирамж гарчээ. Энэхүү захирамжийн хүрээнд худалдааны гудамд зохион байгуулахаар төлөвлөж байсан үзэсгэлэн худалдааг цуцаллаа.

Ийнхүү өргөтгөсөн худалдааг цуцалж байгаа хэдий ч хүнсний зах болон бусад худалдааны төв, дэлгүүрүүдийг хаахгүйг мэдэгдлээ. Иймээс иргэдийг тайван байж хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулаа.

 

Холбоотой мэдээ