Фото: Коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээнүүд

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2020-01-30 12:30:39

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор орон даяар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг “Xinhua” агентлаг гэрэл зургаар харуулжээ.


Хятадын зүүн нутгийн Аньхуй мужийн Хэфэй хотын хурдны замын гарцан дээр зорчигчдын биеийн халууныг хэмжиж байна


Баруун хойд нутгийн Цинхай мужийн Синин хот дахь нэгэн замын шалган нэвтрүүлэх цэг дээр зорчигчдын биеийн халууныг хэмжиж байна


Баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах орны Нялам тойрогт тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлж байна


Зүүн нутгийн Жянси мужийн Наньчан хотын төмөр замын буудал дээр нэгэн эмч амны хаалтаа хэрхэн зүүхийг зааж байна


Баруун хойд нутгийн Цинхай мужийн Синин хотын оршин суугчид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ухуулах хуудас тарааж байна


Зүүн нутгийн Жянси мужийн Наньчан хотын төмөр замын буудал дээрх зорчигчдын биеийн халууныг хэмжиж байна


Баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах орны Нялам тойрогт нэгэн ажилтан тээврийн хэрэгслийг шалгаж байна


Баруун хойд нутгийн Цинхай мужийн Синин хотод ирж буй тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлж байна


Зүүн нутгийн Аньхуй мужийн Хэфэй хотын хурдны замын гарцан дээр зорчигчдын биеийн халууныг хэмжиж байна


Зүүн нутгийн Жэжян мужийн Ханжоу хотын захыг халдваргүйжүүлж байна


Нийслэл Бээжин хотын олон улсын нисэх буудал дээр зорчигчдын биеийн халууныг хэмжиж байна


Баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нийслэл Чэнду хотын халдваргүйжүүлэх бодисын үйлдвэрийн ажилтан ажлаа хийж байна


Зүүн нутгийн Жэжян мужийн Ханжоу хотоор аялаж буй хүмүүсийн биеийн халууныг хэмжиж байна


Баруун хойд нутгийн Нинся Хуй өөртөө засах орны Яньчи тойргийн хурдны замын шалган нэвтрүүлэх цэг дээр зорчигчдын биеийн халууныг хэмжиж байна


Баруун хойд нутгийн Ганьсу мужийн Ланьжоу хотын халдваргүйжүүлэх бодисын үйлдвэрт бодис савлаж байна


Хятад улсад өнөө өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 7711 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 170 хүрсэн байна. Мөн өнөөдрийн байдлаар нийт 124 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Холбоотой мэдээ