АНУ-ын цэргийн нисэх онгоц Афганистанд осолджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-01-28 13:41:34

ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын цэргийн нисэх онгоц Афганистаны зүүн нутагт даваа гарагт осолдсон талаар АНУ-ын Зэвсэгт хүчний хурандаа Сонни Леггетт мэдээлжээ.


“Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нисэх онгоцыг сөнөөсөн гэх нотолгоо байхгүй байна” гэж С.Леггетт мэдэгджээ. Мөн хөлгийн тавцанд хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа аж.


Уг нисэх онгоц Газни мужийн Дех Як дүүрэгт осолдсон бөгөөд тус хэсэг нь “Талибан” бүлэглэлийн мэдэлд байдаг юм. К.Леггетт мөн өөр нисэх онгоц осолдсон гэх “Талибан”-ы мэдэгдлийг няцаажээ.


“Талибан” бүлэглэлийн нийгмийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгээс үзэхэд АНУ-ын Агаарын цэргийн хүчний “E-11A” онгоц шатаж байжээ. АНУ уг нисэх онгоцыг цахим ажиглалт хийх зорилгоор Афганистаны дээгүүр нисгэдэг байна. 

Холбоотой мэдээ