Сингапурын эрх баригчид хил дээрх хяналтаа чангатгана

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-27 14:56:13

СИНГАПУР. /TASS/. Хотод 2019-nCoV” вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Сингапурын эрх баригчид эрүүл ахуй хорио цээрийн арга хэмжээгээ чангатгана хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Гань Ким Юн мэдэгджээ.


"1 дүгээр сарын 29-нээс эхэлж Чанги нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн бүх зорчигчийн халууныг шалгах болно. Одоогоор зөвхөн БНХАУ-аас ирсэн зорчигчдод ийм арга хэмжээ авч байгаа билээ. Түүнчлэн Хубэй мужийг зориод ирсэн зорчигчдод онцгой хяналт тавих болно. БНХАУ-аас Сингапурт ирсэн албан хаагчид, оюутнуудыг 14 хоногийн хугацаанд халууныг нь шалгаж, биеийн байдлынх нь талаар мэдэгдэж байх болно” хэмээн Гань Ким Юн цохон тэмдэглэжээ.


"Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд Засгийн газар шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээнүүдийг авахад бэлэн байна” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Сингапурт коронавирусний халдвар илэрсэн 4 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. 

Холбоотой мэдээ