Монголоос Казахстан Улсыг чиглэж явсан автобус ОХУ-ын нутагт осолджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-27 13:41:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос энэ сарын 25-ны өдөр хөдөлж, Казахстан Улсын Нур-Султан хотыг чиглэж явсан автобус ОХУ-ын нутагт осолджээ.

Осол энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын Алтайн хязгаарын Косихинск дүүргийн Контошино тосгоны орчимд, Р-256 холбооны авто замын 249 километрт болсон бөгөөд автобус замаас халтиран гарч, нэг талаараа хазайсан байна.

Автобусанд нийтдээ 47 иргэн зорчиж явснаас 45 нь Монгол Улсын иргэд байжээ. ОХУ-ын Онцгой байдлын байгууллагын мэдээллээр зорчигчдыг ойр байгаа зочид буудалд хүргэж эмчийн үзлэг хийхэд бэртэж гэмтсэн хүмүүс байгаагүй аж. Тус улсын аврагчид шуурхай арга хэмжээ авч, хазайсан автобусыг замд татан гаргаснаар автобус цаашаагаа аяллаа үргэлжлүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ