Малын бүлэг хулгайчдыг илрүүлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-27 10:25:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багаас 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Х.Мөнхжаргал, Н.Болдбаатар нарын эзэмшлийн 54 тооны адуу хулгайд алдсан мэдээлэл аймгийн Цагдаагийн газарт иржээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж, энэ сарын 24-ний өдөр бүлэг хулгайчдыг илрүүлсэн байна. Энэ хэрэгт урьд өмнө нь бусдын олон тооны мал хулгайлсан хэргээр ял шийтгүүлж байсан Хотонт сумын харьяат Б, Өгийнуур сумын харьяат  А, Б, М нар үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг богино хугацаанд илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Алдагдсан адууг бүрэн тоогоор нь эзэмшигчдэд хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ