Дорноговьд 360 орчим хүүхэд хурдан морь унадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-21 20:46:21

Дорноговь аймгийн хэмжээнд  2014 оны судалгаагаар 592  унаач хүүхэд бүртгэгдсэн тоо байдаг бол улсын хэмжээний унаач  хүүхдүүдийг бүртгэсэн онлайн сайтад 360 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг тухай тус аймгийн ХГБХХ-ийн ажил хариуцсан мэргэжилтэн өгүүллээ. 

Харин өмнөх жилүүдтай харьцуулахад унаач хүүхдүүд цээживч, өндгөвч, тохойвч, каск малгайгаар хангагдсан бөгөөд долоогоос дээш насныхан хурдан морь унаж болох зэрэг тогтоосон дүрэм журам Дорноговь аймагт боломжийн хэрэгжиж байгаа аж.

Уяачид унаач хүүхдүүдийг ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөлгүй аваад явчихдаг нийтлэг байдал өнөөдөр харьцангуй багасчээ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ