Жефф Безос дэлхийн хамгийн баян эрхэм цолоо эргүүлэн авжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-01-22 10:29:13

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос “Forbes” сэтгүүлээс гаргадаг манай гарагийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.


Безос 115.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө 112.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй “Louis Vuitton Moеt Hennessy” корпорацын ерөнхийлөгч Бернар Арног гүйцэж түрүүлсэн байна. 


Жагсаалтын гуравдугаарт, “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс орсон байна. Түүний нийт хөрөнгө 110.4 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.


Хэд хоногийн өмнө Арно “Forbes”-ын жагсаалтад Безосын тэргүүлэх байрыг эзэлсэн байна. Үүний шалтгаан нь Арногийн эзэмшлийн компанийн хувьцаа 0.7 хувиар өсөж, түүнд 1 тэрбум 9 сая ам.доллар авчирсан гэж “Forbes” сэтгүүлд мэдээлжээ.


Холбоотой мэдээ