Шилдэг сууц өмчлөгчдийн холбоо шалгаруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-21 20:44:44

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас хотынхоо  55 жилийн ойд  зориулж СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, тохижилт үйлчилгээний ажлыг идэвхжүүлэх зорилгоор шилдэг сууц өмчлөгчдийн холбоог дөрөвдүгээр сарын 20-ноос долдугаар сарын 01-нийг хүртэл шалгаруулахаар боллоо.  

Шилдэг сууц өмчлөгчдийн холбоог шалгаруулахдаа орон сууцнуудын орцны хаалга, цонх гэрэлтүүлэг болон  орц шатны  бүрэн бүтэн байдал, орчны зам талбайг засаж тохижуулсан байдал, шинэлэг бүтээлч ажил санаачлан зохион байгуулсан зэргийг шалгуур үзүүлэлт болгож дүгнэх юм байна.

Шалгаруулалтыг тус сумын Захирагчийн ажлын албанаас томилогдсон  комисс зохион байгуулах бөгөөд эхний байрт  шалгарсан холбоог өргөмжлөл, 500 мянган төгрөг, удаах байрыг 300 мянга, гутгаар байрт шалгарсан холбоог 200 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ