Уул уурхайн салбар ДНБ-ний 25 хувийг бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2020-01-21 14:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны жилийн эцсийн статистик мэдээллийг танилцууллаа. 

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар ДНБ-ний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна.


Эрдэс баялгийн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна


Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнд:

  • Уул уурхайн салбараас 2.6 (21.96%) их наяд төгрөг,
  • Газрын тосны салбараас 232.3 (1.95%) тэрбум төгрөг,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 36.9 (0.31%) тэрбум төгрөг,
  • Бусад орлого 29.3 (0.25%) тэрбум төгрөг.

Мөн 2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2.621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:


  • Алт 116.84 тэрбум төгрөг, 
  • Нүүрс 1.210.57 тэрбум төгрөг,
  • Цайр 66.27 тэрбум төгрөг,
  • Зэс 1,090.12 тэрбум төгрөг,
  • Төмөр 25.42 тэрбум төгрөг,
  • Жонш 34.82 тэрбум төгрөг,
  • Бусад 77.53 тэрбум төгрөг.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Үүнд:

  • Нүүрс 300.01(32.9%)тэрбум төгрөг,
  • Зэс 218.23 (25.0%) тэрбум төгрөг,
  • Алт 36.84 (46.1%) тэрбум төгрөг,
  • Жонш 18.48 (113.1%) тэрбум төгрөг,
  • Төмөр 8.37 (1%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Цайр 10.65 (13.8%) тэрбум төгрөг,
  • Бусад 1.23 (1.6%) тэрбум төгрөг


Аж үйлдвэрийн салбарт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тн нүүрс, 1.26 сая тн зэсийн баяжмал, 16.25 тн алт, 5.30 мян.тн молибдений баяжмал, 156.15 мян.тн хайлуур жоншны хүдэр, 47.49 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.57 сая тн төмрийн хүдэр,3.39 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 83.09 мян.тн цайрын баяжмалтус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6 хувь, төмрийн хүдэр 2.35 сая.тн буюу 37.7 хувь, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тн буюу 54.3 хувиар тус тус өссөн байна. Харин зэсийн баяжмал 48.40 мян.тн буюу 3.7 хувь, алт 4.40 тн буюу 21.3 хувь, молибдений баяжмал 183.40 тн буюу 3.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 19.18 мян.тн буюу 0.6 хувь, хайлуур жоншны баяжмал 33.24 мян.тн буюу 41.2 хувь, цайрын баяжмал 4.76 мян.тн буюу 5.4 хувиар тус тус буурсан байна.


Холбоотой мэдээ