Хэнтий аймагт 380 тонн өвс үнэгүй олгожээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-20 13:35:41

Хэнтий /МОНЦАМЭ/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын ажлын бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллах үеэрээ улсын аюулгүйн фондоос нийт 380 тонн өвс үнэ төлбөргүй гардуулан өглөө. 


Мөн  270 тонн тэжээл 50 хувийн хямдралтай үнээр хүлээлгэн өгсөн байна. Ерөнхий сайд Монол Улсын Засгийн газрын ажлыг тайлагнах, улс эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар ард иргэддээ танилцуулж, хөдөө орон нутагт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм. 


Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХНХ-ын сайд С.Чинзориг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар ажиллаж байна.


Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 8.9 мянган малчин өрхөд 5,1 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 8.9 сая толгой мал өвөлжиж байна. 2019-2020 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг 91.7 хувиар хангаж, аймаг, сумын нөөцийг 92.4 хувиар бүрдүүлсэн талаар тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан мэдээллээ. 




Холбоотой мэдээ