Энэ онд ойн цэвэрлэгээнээс 2200 м.куб мод бэлтгэнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-01-19 22:17:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Энэ онд  Баян-Өндөр сумаас 700 метр куб,  Жаргалант сумаас 1500 метр куб мод бэлтгэхээр боллоо. Ойн сангийн зарим хэсэгт хатаж, хуурайшсан модыг огтлох, цэвэрлэгээний огтлолыг хийх зорилгоор мод бэлтгэнэ гэж БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан хэллээ.  

Орхон аймагт түлээний мод борлуулах Бугат, Буянт хангай, Өндөр буурал, Хангал, Сэлэнгэ зэрэг модны дөрвөн зах үйл ажиллагаа явуулж байна. Он гарсаар түлээний мод 250-260 мянган төгрөгийн үнэтэй, гэртээ  хүргүүлэхэд 10-20 мянган төгрөг нэмэгддэг байна. 

Холбоотой мэдээ