Монгол Улсад уул, уурхайгүй цор ганц сум байхыг Дэлгэрхаанчууд хүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-18 20:23:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлгэрхаан сумын иргэдийн санааг чилээсэн нэг асуудал нь хайгуулын зѳвшѳѳрѳлтэй нэг ААН тус суманд бий гэнэ. Монгол Улсад уул, уурхайгүй цор ганц сум учраас хайгуулын лиценз байж болохгүй гэж иргэд БОАЖ-ын сайдад уламжлав.

Яамны сайд хариуд нь хайгуулын гурван лиценз байгаад, хоёрынх нь хугацаа дууссан, энэ ААН-д цаашид анхаарна гэлээ. Мѳн их хаадын "Хаан ор" суусан газар, Аураг орд, Нууц товчооны түүхэн дурсгалт газар учраас жуулчдыг татах бүтээн байгуулалт байх ёстой гэж Дэлгэрхаанчууд үзлээ.

Ерөнхий сайд, "Монголын нууц товчооны дурсгалыг харуулсан томоохон цогцолбор 1,5 тэрбум тѳгрѳгѳѳр байгуулах ажил тѳлѳвлѳгѳѳнд тусгагдсан. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хѳгжиж байгаа учраас гурван жил хүрэхгүй хугацаанд жуулчдын хѳлд дарагдана. Та бүхэн үйлчилгээний стандартад суралцаж, ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлэх хэрэгтэй, Засгийн газраас есөн тѳрлийн үнэгүй сургалт явуулж байгаа" хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн спорт заал, соёлын тѳв, Хэрлэнбаян-Улаан тосгоны отрын бүс нутгийн асуудал, бүтээн байгуулалтын гадна явж ирсэн тосгоны нийгэм, соёлын байгууламжуудыг шинэчлэх ажлыг аймгаараа дамжуулж, харьяа яамдад дэвшүүлж ажиллахыг Ерѳнхий сайд шат шатны удирдлагуудад даалгалаа.

Холбоотой мэдээ