Нийгмийн даатгалын мэдээллээ даваа гараг бүр авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-16 15:46:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ) 7 хоног бүрийн даваа гарагийг иргэдэд нээлттэй үйлчлэх өдөр болгосон. Энэ оны эхний нээлттэй өдрийг нэгдүгээр сарын 20-ноос эхлэх гэж байна. 

Энэ өдөр иргэд, даатгуулагч нар нийгмийн даатгалтай холбоотой санал хүсэлтээ тус газарт тавьж, мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм. Тодруулбал, 2018 оны 4 дүгээр сараас эхлүүлсэн нээлттэй өдрөөр нэг өдөр ойролцоогоор 20-30 хүн хандан шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг албаны эх сурвалжаас авч иржээ. Энэ өдөр иргэд нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хаана хэрхэн хандах зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авдгаараа цаг хугацаа хэмнэдэг байна.


Мөн иргэд НДШ төлөлтөө хянах, нэрийн дансны мэдээлэл, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомж түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнээр дамжуулан авах боломжтой. Энэ талаар иргэд өөрийн ойр байрлах нийгмийн даатгалын хэлтэст хандан аппликэйшнээ гар утсандаа суулгуулах боломжтойг НПЕГ-аас мэдээлж байна. 




Холбоотой мэдээ