"Цагаан хад" бүс байнгын цахилгаантай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-13 18:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь гаалийн хяналтын "Цагаан хад" бүсийг байнгын цахилгаанаар хангах гэрээг тус аймгийн удирдлага БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагатай байгууллаа. 

Түүнчлэн Өмнөговь аймаг ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж "Гашуун сухайт" хилийн боомт, Ханбогд сумын Хайрхан багт бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийж байна. 

"Цагаан хад" суурьшлын бүс нь байнгын эрчим хүч цахилгааны эх үүсвэргүйгээс тус бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд бэрхшээл тулгарч байдаг. Тэгвэл ийнхүү 2 талын удирдлагууд уулзаж ирэх 6 дугаар сард "Цагаан хад" бүсийг байнгын цахилгаантай болгохоор боллоо.

Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын талаас буюу Өмнөговь аймгаас хамаарах ажлуудыг бүрэн хийж хэрэгжүүлсэн. Үлдсэн хугацаанд буюу ирэх 6 дугаар сар гэхэд БНХАУ-аас шаардагдах ажлыг хийж дуусгахаар болжээ. 


Холбоотой мэдээ