Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг бүртгэхээс татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-10 10:31:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүх Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.


Тодруулбал, Улсын дээд шүүх өчигдөр буюу энэ сарын 9-нд хуралдаж, иргэн Т.Ганболд нарын Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хянан хэлэлцсэн байна. Хурлаас тус намыг бүртгүүлэх хүсэлт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзжээ.


Ташрамд дурдахад, одоогоор Монгол Улсад 34 улс төрийн нам ажиллаж байна.

Холбоотой мэдээ