2020 онд аймгийн аварга шалгаруулах 36 төрлийн спортын тэмцээн зохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-08 16:31:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-аас мэдээлэл хийлээ. 2020 онд тус газраас өсвөр үеийн болон насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах 36 төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ талаар БТСГ-ын ахлах дасгалжуулагч Ц.Ганбат хэлэхдээ, аймгийн БТСГ 2020 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ онд уламжлалт тэмцээнүүдийг тогтсон хугацаанд явуулж 6 дугаар сар гэхэд дууссан байхаар төлөвлөсөн. Үүнээс гадна зүүн бүсийн аварга шалгаруулах гар бөмбөг, олимпийн төрлийн таеквандогийн тэмцээн, “Ахмад-2020” спортын олон төрөлт тэмцээнийг Сүхбаатар аймагт зохиохоороо онцлог гэв.

Өнгөрсөн онд БТСГ-аас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр мөн 30 гаруй төрлийн ажил, уралдаан тэмцээн зохиож 4000 гаруй хүнийг хамруулжээ. Эдгээр ажлуудыг мөн уламжлалын дагуу энэ онд зохиох аж.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 04-ний өдөр өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээр эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ