Улаанбаатарт 3-5 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-04-21 07:32:14

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Төв аймгийн нутаг, Хэнтийн хойд хэсгээр 0-5 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 хэм, Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын хойд хэсгээр 13-18 хэм, Өмнөговь, Дорноговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 3-5 хэм дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ