Хөвсгөл аймгийн 38 иргэн төрийн дээд одон медалиар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-31 00:33:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо болон худалдаа үйлчилгээ, батлан хамгаалахын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хөвсгөл аймгийн 38 иргэн Төрийн дээд одон, медалиар шагнуулсан байна.

Тодруулбал Алтан гадас одонгоор 20, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 3, Цэргийн гавъяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 13, Цэргийн хүндэт медалиар 1 иргэн тус тус шагнуулжээ. Дээрх иргэдээс Мөрөн сумын 17 иргэний шагналыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулан өглөө.  

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн  түүх нийгмийн ухааны багш О.Цулаа, “Алтан гадас одон”-гоор Мөрөн сумын нисэх буудлын ажилтан Ё.Батбаяр, Мөрөн сумын өндөр настан Г.Доржханд, Худалдаа эрхлэгчдийн холбооны ахмад ажилтан Л.Дэгдээ, Баянзүрх сумын өндөр настан Ц.Намжил, Мөрөн сумын ахмад настан Д.Очирбат, Л.Сольхүү, Ш.Цэгмид, Д.Эрдэнэчимэг, Ч.Долгорсүрэн, Татварын хэлтсийн дарга Ч.Хуншагай нар шагнуулав.

Мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар НДХ-ийн байцаагч, зохиолч, яруу найрагч П.Майнбаяр, Мөрөн сумын ахмад настан С.Азжаргал, Зооноз өвчин судлалын төвийн сувилагч Ш.Амарсайхан, Мөрөн сумын Ник Петровис компанийн  нягтлан бодогч Б.Бат-Өлзий, Мөрөн сумын ахмад настан Д.Дарьсүрэн, Б.Сэнгэ нар тус тус энгэрээ мялаалаа.

 

 

Холбоотой мэдээ