Д.Номин-Эрдэнэ, У.Лхамсүрэн нар шатрын ОУМ цолтон болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАрабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон ФИДЕ-гийн 86 дугаар хуралдаанаар шатарчдад цол олгосон байна.
Монголын шилдэг өсвөрийн шатарчин Д.Номин-Эрдэнэ-д Олон улсын мастер цол хүртээжээ. Тэрбээр жил хүрэхгүй хугацааны өмнө эмэгтэйчүүдийн Их мастер болж байв. Харин энэ удаа цолоо дахин ахиуллаа. Д.Номин-Эрдэнэ Монголын шатарчдаас 15 настайдаа эрэгтэй Олон улсын мастер цол хүртсэн анхны шатарчин боллоо.
Мөн Говь-Алтай аймгийн “Хан Алтай” клубийн шатарчин эмэгтэй, ФИДЕ мастер У.Лхамсүрэн олон улсын мастер цолтны эгнээнд нэгдлээ. Түүний хувьд 15 жил шатрын спортоор хичээллэж байгаа юм.
Д.Өлзий
Сэтгэгдлүүд