Боловсролын салбарынханд талархал дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-26 12:16:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж багш, ажиллагсадтай уулзан санал бодлыг нь сонслоо.  

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, багш нарыг тодорхой үе шаттай сургалтад хамруулах, сургалтын орчныг сайжруулах зэрэгт дэмжлэг үзүүлэн, тэдний ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар хэрэгжүүлж буй ажлаасаа танилцууллаа.

Мөн “Өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индекс”-ийн үзүүлэлтээр Орхон аймаг сүүлийн хоёр жил дараалан тэргүүлсэнд боловсролын салбарын багш ажиллагсдын хувь нэмэр өндөр байсныг дурдаад “Талархал” гардуулав.

Түүнчлэн 2019 онд боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулж багш нарын сонирхсон асуултад хариулт өгч тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн хариулт өгөв. Мөн тэдний ажлын хэрэгцээнд зориулан багш нэг бүрт флаш бэлэглэв. 

 

 

Холбоотой мэдээ