Шашин урлагийн цэнгүүн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-20 10:33:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн бурхан шашны төв Дашгэнпиллэн хийдээс өвлийн тэргүүн сарын шинийн 25-нд буюу энэ сарын 21-нд ном хурж, “Маань хөгжөөх” үйл ажиллагааг зохион байгуулахаа тус хийдийн захиргаанаас мэдээллээ.

Энэ өдөр Дашгэнпиллэн хийдэд Диваажингийн чог, Ганжуур, Оройн ерөөл мөнхөлсөн хурал хурж, оройн 16 цагт Төв халхын дуулалт жүжгийн театрт Богд зонховын нирваан дүр үзүүлсэний 600 жилийн ойд зориулсан “Маань хөгжөөх” шашин урлагийн цэнгүүн болох ажээ.  

Шашин урлагийн цэнгүүнд Дашгэнпиллэн хийдийн лам, хуврагууд, Дундговь аймгийн уугуул дуучид, ТХДЖТ-ын уран бүтээлчид оролцож, “Маань” хөгжөөж, уран бүтээлийн дээжээ өргөн барих юм байна. 

Холбоотой мэдээ