С.Бигун БНХАУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-18 23:15:17
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /AP/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээр БНХАУ-д айлчилна.


Түүний  хоёр өдрийн айлчлал пүрэв гарагт эхлэх бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнуудтай хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдлээ. БНСУ-д гурван өдрийн айлчлалаа дуусгасан тэрбээр одоо Японд байгаа аж. 


Цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд буулт хийх эсвэл хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхийг БНАСАУ АНУ-аас шаардаад байгаа энэ үед Стивен Бигун БНХАУ-д айлчлалж байна.

Холбоотой мэдээ