ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-10 14:10:50
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзахаар мягмар гарагт Вашингтоныг зорьсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдэгджээ.


“Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн урилгаар ажлын айлчлал хийхээр өнөөдөр Вашингтоныг зорьсон. АНУ-ын нийслэлд хотноо болох уулзалтын үеэр талууд олон улсын тулгамдсан асуудлууд болон хоёр орны харилцааны хэтийн төлөвийн талаар санал солилцоно” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Хоёр орны төлөөлөгчид хамгийн сүүлд өнгөрөгч 5 дугаар сард ОХУ-ын Сочи хотод уулзаж, Украины хямрал, Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Холбоотой мэдээ