Химийн бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авах боломжтой боллоо

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-22 14:53:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Химийн салбарын хэрэглэгч нарт зориулсан лабораторийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний төвлөрсөн цахим их дэлгүүр Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгдлээ.

“Грийн химистри” ХХК-иас санаачлан лаборатори, химич, хими технологич, хими сонирхогч, химитэй холбоотой бараа бүтээгдэхүүн шаардлагатай хэрэглэгчиддээ зориулан орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цахим их дэлгүүр вэб сайтыг ашиглалтад оруулжээ.

Тус компанийн https://shop.greenchemistry.mn вэб сайтаас иргэд хэрэгтэй бүтээгдэхүүнийхээ үнэ, техникийн үзүүлэлт, зураг, ашиглах заавар, тухайн барааны бэлэн байгаа эсэх, бүтээгдэхүүний үлдэгдлийн хэмжээ, захиалах боломж, хүссэн газартаа хүргүүлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг маш олон давуу талтай аж.

Холбоотой мэдээ