Конгод улаан бурханы улмаас 5000 орчим хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-11-22 11:01:46

КИНШАСА. /BBC/. Энэ онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын бүх мужид улаан бурхан өвчин тархсаны улмаас 5000 орчим хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, улаан бурханы хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн хурдан тархалт Конгод бүртгэгджээ. Конгод сүүлийн 15 сарын хугацаанд улаан бурханы улмаас нас барсан хүний тоо “Эбола” вирусний халдварын улмаас нас барсан хүний тооноос хоёр дахин их хэмжээнд хүрсэн байна.


Өнгөрсөн есдүгээр сард Конгын Засгийн газар, ДЭМБ хамтран 800 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах зорилгоор яаралтай вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлжээ. Гэсэн хэдий ч дэд бүтцийн хөгжил сул байгаа хийгээд эрүүл мэндийн төвүүд халдлагад өртсөнтэй холбоотойгоор өвчний тархалтыг зогсооход хүндрэл учирчээ.


Конгод 4 сая хүүхдийг вакцинжуулалтад хамруулсан боловч энэ тоо нь тус улсын нийт хүүхдийн тэн хагасаас бага хувьтай тэнцэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Түүнчлэн улаан бурхны халдвар авсан хүүхдүүдийн дийлэнхийг 1 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. 

Холбоотой мэдээ