Долоон нэр төрлийн хатаасан жимс, самрыг худалдаанаас татжээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-11-21 12:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-аас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороон дахь Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Номинтав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдаанаас татаж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулжээ.

Холбоотой мэдээ