Засгийн газар хуралдаж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-19 10:23:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэж байна.


Хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай, Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнг хэлэлцэнэ. Мөн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай хэлэлцэх аж.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан талаар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Батлан хамгаалахын сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд нарын гадаад томилолтын талаар, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, бүтээн байгуулалтын төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ