Бүтээн байгуулалтын ажлууд түр зогсолт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-20 23:03:31

Увс /МОНЦАМЭ/. Цаг агаар хүйтэрч, гадна агаарын температур хасах градуст орсонтой холбогдуулан аймгийн хэмжээнд хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг урин дулаан цаг иртэл түр хугацаагаар хойшлуулж байна.

Тодруулбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймагт хэрэгжиж буй барилга угсралт, зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн зарим ажлууд он дамнаж хийхээр болжээ. Эдгээрээс хамгийн томоохон нь Улаангом сумын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил байсан бөгөөд энэ хүрээнд 9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 8 багц ажил энэ жил хийсэн байна. Дэд бүтцийн ажил хийж дууссан багуудын иргэдийн хувьд мэргэжлийн байгууллагаас мэдээлэл зөвлөгөө авсны үндсэн дээр 10-15 айл нийлж дулаанд холбогдох боломжтой болсон байна.

 

Холбоотой мэдээ