Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-16 22:42:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Энэ оны эхний 10 сарын байдлаар Орхон аймагт тэмбүүгийн халдвартай жирэмсэн 53 эх илэрч БОЭТ –д эмчлүүлсэн байна.  

БОЭТ-д нийт 2000 гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээ өгөхөд 154 хүн тэмбүүтэй гэсэн урьдчилсан дүн гарч нарийн шинжилгээгээр 15 нь батлагджээ. Үүнээс тав нь эмчилгээгээ эхлүүлсэн байна. Иймд тэмбүү өвчнийг устгах талаар улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг орон нутагтаа эрчимжүүлэх, нэн шаардлагатай тоног төхөөрөмж авах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа аж. Тиймээс ирэх оны төсөвт 130 гаруй сая төгрөг тусган БОЭТ-ийн бэлгийн замын халдварт өвчний кабинетад тоног төхөөрөмж авахаар төлөвлөжээ. Ингэснээр халдварт өвчнийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой аж. Орхон аймагт тэмбүү өвчнөөр өвчлөгсдийн тоо бусад аймгаас өндөр байгаа нь хүн амын шилжин суурьшилт их, түр оршин суугчид олон, хүн амын хөдөлгөөн их байдагтай эмч нар холбон үзэж байна.

 

Холбоотой мэдээ