Цахим спортын наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын асуудлаар хэлэлцэх, чуулах, таниулах зорилгоор MESA та бүхэнд Электрон спортын наадам /Electronic Sport Festival/-ыг 2020 оны нэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах гэж байна.
Одоогоос 10 хүрэхгүй
жилийн өмнө мөрөөдөл мэт, хэдэн арван жилийн дараа юм шиг санагдаж байсан
төсөөллүүд нэгэнтээ бодит болжээ. Уламжлалт спортууд шинэ эриний нөлөөгөөр шинэчлэгдэн,
бидний мэддэг, мэтгэлцдэг байсан тэр зүйлс зарим нь үндсээрээ өөрчлөгдөж,
төсөөлөл байсан зүйлс биеллээ олж спортын нүүр царай, хэв маягт өөрчлөлт орж
байна. Үүний адил цахим тоглоом хэдхэн жилд шинэ эриний спорт гэх тодотголыг
авч ирээдүйн спортын өнгө төрх болоход бэлэн болжээ.
Electronic Sports Festival бол спортын гэр бүлийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд экспертүүдийн спортын талаар хэлэлцэх, шинэ эриний залуусын үзэл бодол, мэдрэмжийг хуваалцах, ирээдүйн талаарх бодит төсөөллөө илэрхийлэх талбар болох аж. Энэ наадам зөвхөн цахим спортын төдийгүй бүхий л спортын ирээдүйн илэрхийлэл, төсөөллийн бодит биелэл, мөрөөдлийн эхлэл, шинэ мэдрэмж, учир утгат агуулгын цогц нийлэмж болох юм байна.
Та бүхнийг спортын мэргэжилтнүүдийн, медиа салбарт спортын контент үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэг, электрон спортын бүх төрлийн тэмцээнүүдийн гранд финалууд, showmatch, косплэй зэрэг олон сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаа хүлээж байна.