Бог малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-14 14:46:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайхандулаан суманд үйл ажиллагаа явуулдаг хоёр мал эмнэлгийн байгууллага малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарилгын вакциныг зорилтот мал сүрэгт хийж дуусчээ.

11 дүгээр сарын 10-ны байдлаар шүлхийн вакциныг 45.3 мянган толгой бог малд, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх тарилгад 13.3 мянган толгой малыг хамруулсан байна. Сайхандулаан суманд энэ жил нийт 164 мянга гаруй толгой мал өвөлжиж буй.

Холбоотой мэдээ