Залуу дипломатчдын клуб уулзалт зохион байгуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-12 18:03:32
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу дипломатчдын клуб /ЗДК/-ын урилгаар Ерөнхий сайд асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяр энэ сарын 8-нд Гадаад харилцааны яамны дипломатуудтай Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын талаар өргөн хүрээтэй ярилцав. 


Уулзалтад ГХЯ-ны 50 орчим ажилтан оролцож, Элчин сайд С.Баяртай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлал, хоёр хөршийн болон гуравдагч хөршийн харилцаа, Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.


Цаашид ЗДК нь ГХЯ-ны ажилтнуудын чадавх, бүтээмжийг нэмэгдүүлэх богино сургалт, лекц, Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий салбарын сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл хуримтлуулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ