Хятад улс махны импортоо нэмэгдүүлж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-11-07 12:24:03

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д африк гахайн тахал дэгдсэний улмаас тус улсын гахайн тоо толгой огцом хорогдож, махны импортоо нэмэгдүүлсээр байна.

Ойрын үед Хятад улс махны импортоо улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна.  

Тодруулбал, Хятад улс энэ оны 6-р сард Канадаас импортлох үхэр, гахайн маханд импортын хориг тавьсан байсан бөгөөд уржигдар энэхүү хоригоо цуцалжээ. Мөн уржигдар Хятад улс Бразилаас гахайн дотор эрхтэн импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь ойролцоогоор жилдээ 2 тэрбум орчим ам.долларын зах зээл юм.  

Хятад улс үхэр, тахиан махны импортоо их хэмжээгээр нэмэгдүүлсээр байгаа бөгөөд ирэх оны эхээр Хятад улсын гахайн тоо толгой 50-иас дээш хувиар хорогдох төлөвтэй байна.

Мөн дотоодын жижиглэнгийн үнийн өсөлт нь нийлүүлэлтийн хомсдол үүссэнийг харуулж байгаа юм.

Хятад улс хорио цээрийн хуурамч бичиг баримттай холбоотой асуудлаар энэ оны 6-р сарын 25-нд Канад улсаас мах импортлохоо зогсоогоод байсан юм.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ