Намагт шигдсэн иргэнийг аварчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-05 11:20:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дэх "Буур хээр”-ийн 8багт орших “Буурын гол”-ын намагт хүн шигдэн гарч чадахгүй байгаа дуудлага энэ сарын 4-ний өдрийн 15:46 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.  

Дуудлагын мөрөөр аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах ангийн бүлэг гарч, ослын голомтод очиж ажилласан байна. Аврагчид намагт шигдсэн иргэн Д-гийн амь насыг нь аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь “Буур хээр”-ийн орчмоор намаг ихтэй байдаг юм.

 

Холбоотой мэдээ