БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-04 09:21:17
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн салбарынхтай уулзаж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.  Санамж бичиг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд Орхон аймгаас тус хотын эмнэлэгт өвчтөн илгээх, тухайн өвчтөнд чанартай үйлчилгээ үзүүлэх, эмчилгээний зардалд хөнгөлөлт олгох, эмч, эмнэлгийн ажилчдын туршлага судлах, сургалтад хамруулах гэнэ.

Улсан хотын их сургуулийн эмнэлэг хавдрын эмчилгээгээрээ тэргүүлдэг бөгөөд уг хамтын ажиллагааг санаачлагч “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “2018 онд Орхон аймгийн 825 иргэнд хавдрын өвчлөл илэрсэн. 2017 онд энэ тоо 667 байсан. Ганцхан жилийн дотор 130-аар нэмэгдэж байна. Мөн залуучууд хавдраар өвчлөх нь элбэг байна. Орхон аймагт уул уурхай төвлөрсөн. Энэ утгаараа хавдрын өвчлөлийн шалтгааныг судлах ёстой” гэлээ.

 

Холбоотой мэдээ