"Иргэний ёс зүй"-н хичээлээр сайн үйлс бүтээжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-05 16:27:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид "Сайн үйлсийн аян" өрнүүлжээ.  

Сурагчид энэхүү аянаараа сумандаа амьдарч буй өрх толгойлсон эмэгтэй, ахмадуудад тусалж, сэтгэлийн дэм үзүүлсэн аж. "Сайн үйлсийн аян"-д Түшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 15 бүлгийн 340 гаруй сурагч, 20 гаруй багш оролцжээ. Багш, сурагчид эл аянаа "Иргэний ёс зүй"-н хичээлийн хүрээнд зохион байгуулсан байна.  

Холбоотой мэдээ