Шинэ суурьшлын бүтээн байгуулалттай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-01 17:20:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хотын Засаг дарга Ц.Гансүх хотын 3 дахь дэд төв буюу шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтай танилцав.

Мөрөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын зүүн талд 27,1 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийсэн юм. Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болсон, өрхийн Эрүүл мэндийн төв, Баг хөгжлийн төвүүдийн барилгын ажил 50 хувьтай явж байгаа гэнэ. Харин Соёл спортын цогцолбор, 480 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн барилгын ажил эхэлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Бүтээн байгуулалтын ажилтай Засаг дарга Ц.Гансүх холбогдох мэргэжилтнүүдийн хамт танилцаж төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг чанартай хийхийг анхааруулж тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.  

 

 

Холбоотой мэдээ