Иракт 100 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-01 09:52:48
Yesukheitumur Tumurbaatar

БАГДАД. /Aljazeera/. Иракийн Аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн баасан гаргаас хойш жагсагчдыг тараахыг оролдох үеэр 100 гаруй хүн амиа алдаж, 5500 гаруй хүн гэмтсэн гэж тус улсын Хүний эрхийг хамгаалах дээд комиссоос мэдээлжээ.


Энэ сард Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 250 давсан гэж тус байгууллагын мэдээлэлд дурдсан байна.


Эрүүл мэндийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, нийслэл Багдад хотын төвд болсон жагсаалын үеэр нэг хүн амиа алджээ. Жагсагчид Синак гүүрээр дамжин Ногоон бүс рүү нэвтрэх үед уг хэрэг явдал болсон гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Аюулаас хамгаалах хүчнийхний ашигласан нулимс асгаруулагч хийд 70 орчим хүн өртжээ.


Иракт сүүлийн жилүүдэд ажилгүйдэл нэмэгдэж, авлига газар авсан нь нийгмийн бухимдлыг төрүүлсэн байна. Тус улсын олон иргэний хувьд цахилгаан болон цэвэр усны хангамж хязгаарлагдмал байгаа аж.


Холбоотой мэдээ