Уснаас эрэн хайх сургуулилт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-01 17:57:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газар "Уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуулийг тус аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг "Биндэръяа хөх нуур"-нд хийжээ.

Нийт 72 цагийн дадлага сургуулилтыг нуурын усны 3-20 метрийн гүнд шумбалт хийсэн бөгөөд энэ төрлийн сургуулилтыг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог аж.

Сургалт дадлагад аймгийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасаг, Эрэн хайх аврах бүлгийн нийт найман алба хаагч оролцож мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байна. Уснаас эрэн хайх аврах ажиллагааны дараагийн дадлага сургалтыг 2020 оны нэгдүгээр сард дахин зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ