Аймгийн номын сангийн баяжилтад АТГ-ынхан хувь нэмрээ оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-26 12:23:55

СэлэнгэМОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Номтой Сэлэнгэчүүд" аяныг өрнүүлж эхлээд удаагүй байна. Аяны хүрээнд "Хамтдаа уншъя" уриалгат уншлагыг явуулж байгаа юм. Энэхүү уншлагад аймгийн хэмжээний төрийн болон төрийн бус байгууллагууд түүчээлэн идэвхтэй оролцож байгаа ажээ.

Тус аянд АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон нэгдэж, Сэлэнгэ аймагт зохион байгуулсан “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн үеэр аймгийн Нийтийн номын санд “Авлигатай тэмцэх гарын авлага”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” зэрэг гарын авлагыг өгч, номын сангийн баяжилтад хувь нэмрээ оруулжээ.

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас санаачлан явуулж буй эл үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх аяны хүрээнд явуулж байгаа юм. Үйл ажиллагааны зорилго нь иргэд, олон нийтэд эх хэлний ариун нандин чанарыг эрхэмлэн дээдэлж, номыг хайрлах, номоор дамжуулан эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой юм. 

Холбоотой мэдээ