Олимпийн цом дэвтрийг Аудитын газар хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Otgontuya@montsame.mn
2016-04-13 20:46:54

Олимпын хөгжлийг дэмжих сангийн цом, дэвтэр Хөвсгөл аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагаас эхлэн аялж, Хөвсгөл аймгийн Аудитын газарт очлоо.  

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон тус аяны хүрээнд олимпийн хөгжлийг дэмжих сангийн дансанд нэг өдрийн цалин болох 469,839 төгрөгийг хандив болгон төвлөрүүлж, ажилтан албан хаагчдынхаа дунд спортын арга хэмжээг зохион байгуулан аяны дэвтэрт тайлангаа дэлгэрэнгүй бичиж Хөвсгөлчүүдийг аянд идэвхитэй оролцохыг уриалжээ.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдаа дэмжих үүднээс Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар олимпын хөгжлийг дэмжих сангийн цом, дэвтэр Монгол орон даяар аялж байгаа билээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ