"Монголын замаар" үзэсгэлэн Отрадный хотод гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Самара мужийн Отрадный хотын Түүхийн музейд сэтгүүлч Наталья Шинкевичийн “Монголын замаар” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.
Ш.Наталья өнгөрсөн жилийн есдүгээр сард Монголын баруун аймгуудад авсан аяллын зургуудаа тавьжээ. “Монгол бол юуны өмнө хүний гар хүрээгүй онгон байгаль. Энэ зургуудаас Монголын хээр тал, уул хад зэрэг байгалийн баялаг, монгол эмэгтэйчүүдийн үзэсгэлэн гоог харж болно. Мөн хээр талаар хүлэг морь унан эрх чөлөөтэй давхих сэтгэл төрж, Монголд очмоор санагдана гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Наталья Шинкевич үзэсгэлэнгийн нээлт дээр хэлжээ.
Үзэсгэлэн 11 дүгээр сарын 6 хүртэл гарах юм байна.